Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Ажил хаялт зарласан багш нар цалингаа тал авна

Өнөөдрөөс эхэлж зарим сургууль болон цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж байгаа билээ. Энэ асуудлаар МБСШУҮЭ-ийн ЕБС хариуцсан зохион байгуулагч З.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа. 
 
- Өнөөдрөөс эхэлж багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Нийт хэчнээн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцож байгаа вэ?
 
- Би  ажил хаялтыг зуун хувь дэмжиж байгаа. Ажил хаялтыг дэмжиж нэгдэж байгаа багш нар ерэн хувьтай байна. Одоогийн байдлаар тоо эцэслэж гараагүй байна. Тоог нь эцэслэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд ерэн хувьтай байгаа бол хөдөө орон нутгаас  ажил хаяж байгаа багш нарын тоо нэмэгдэж байна. Тав хоногт мэдэгдлээ өгөх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу өнөөдөр маргааш ар араасаа нэгдээд улс орон даяаараа ажил хаялт зарлах болно. Ажил хаялт бол хугацаагүй байгаа. Нэгдсэн шийдэлд хүртэл нь бид нар ажил хаяна. Яагаад ингэж хугацаагүй ажил хаяж байна вэ гэхээр 2018 оны төсөв энэ сарын 15-нд эцэс болно. 2018 оны төсөвт бид нарын цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх гэж байгаа талаар тодорхой тоо баримт ороогүй байна. Цалин хөлс нэмэгдэхгүй байна. Мөн 2017 оны дөрөвдүгээр улиралд бид нарын цалин хөлсний 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Энэ дээр нэмэлт хэлэлцээ хийе гэсэн санал гурван талт хэлэлцээрээс гарсан боловч үр дүнд хүрч чадаагүй. Ийм учраас ажил хаялт үргэлжлээд явж байна. БСШУ-ы сайд ажил хаялт хийж байгааг хууль бус гэж хэлж байна. Энэ нь ямар зүйл заалт, ямар хууль дүрмийг үндэслэж хууль бус гэж байгааг бид нар одоогоор мэдэхгүй. Бид нар найман сараас эхэлж жагсаал хийсэн. Дунд нь сануулах ажлууд хийсэн. Зөвшилцөлд хүрэх гэж гурван талаас суусан боловч зөвшилцөлд хүрч чадсангүй. 
 
- Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй харах хүнгүй болж байгаад эцэг, эхчүүд бухимдаж байна. Ажил хялт зарласан байж багш нар цалингаа бүтнээр нь авах уу?
 
- Ажил хаяж байгаа тохиолдолд цалингаа бүтнээр нь авдаггүй. Яагаад гэвэл хоёр тал хэлэлцээ хийдэг. Үүнд цалин хөлсөө яаж авах вэ гэдгийг нэгдүгээрт шийднэ. Дундаж цалин хөлсөөр цалин боддог байгаа. Эцэг, эхчүүд, төрийн бус байгууллага, нийгмийн зүгээс санал асуулга авсан. Ажил хаялтыг 80-90 хувь нь дэмжиж байна. Нийгэм бол хүлээж авч байна. Төр засаг, салбарын яам хүлээж авахгүй байна.  
 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (41)
Зочин [203.91.115.35] 2017/11/14
Hvvhed harah hvngui hetsvv bn ajil haysn bagsh nariig halah hergtei
Зочин [202.179.25.174] 2017/11/14
Solongost uchirig oilgohgui bagsh narshig awir gargasan hunig shuud ajilas ni haldag ene bagsh narig ysomig ni ajolas ni hal huni huheduuded oligtoihan zaj bolowsrol olgoj chadahgui bj mongo nehed ajilas ni halah heregtei
Зочин [202.179.25.174] 2017/11/14
Shiner ajilgui bgaa bagshin mwrwgjiltei g ni burtgwj awad ajild oruul ajil haysan bagahig ajilaa ni halah heregtei
Зочин [202.179.25.174] 2017/11/14
Bagsh nar ajil hayah ni buruu hamgiin turuund tor zasgin bdlig oilgoh btal yagad inged muiharlad bgag oilgohgui bna
Зочинr [27.123.214.92] 2017/11/13
Хүүхэд харах хүнгүй хэцүү бна
Зочинr [27.123.214.92] 2017/11/13
Зочинr [27.123.214.92] 2017/11/13
Цэцэрлэгийн багш нар ядаж ажилламаар байна.
Зочин [66.181.160.76] 2017/11/13
Багш нар болимоор юмаа хамгийн цаг завтай , бас ч цалин гайгүй нь эд нар шүү дээ. Хагас бүтэнд ч амардаггүй өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл ажиллаад багш нараас бага цалин авдаг, мөн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс бас л багш нараас бага цалин авдаг шүү дээ...
Зочин [202.9.41.117] 2017/11/14
Ajlaa soli ilvv cagaa aw chadkuu bol bagsh bol ugaasaa chi chadkuuldee
Зочин [116.34.35.71] 2017/11/13
Xvvxed xohirloo
Зочин [182.160.2.18] 2017/11/13
яамандаа шаардлагаа тавь багш нараас болоогүй
Зочин [59.153.114.16] 2017/11/13
Маш буруу үйлдэл хийж байгаа багш нартаа харамсаж байна ямарч тохиолдолд 80-90'/, дэмжих эцэг эх байхгүй энэ хэцүү цагт хаанаас тэр их мөнгө гаргахын вэ наад модоо барьсан төр засаг чинь.
Зочин [202.9.41.117] 2017/11/14
Xuurxii bagsh nart barix ch mod alga
Зочин [103.10.22.59] 2017/11/13
Одоо шууд багшаар ажиллах хvcэлтэй ажилгуй байгаа хvмvvcийг бvртгэж эхлэх хэрэгтэй. Одоо ажил хаяж байгаа бvх багш, захиралуудыг бvгдийг нь хал! Багшлах боломжтой хvний неец хангалттай байгаа.
Зочин [124.158.107.6] 2017/11/13
Ажил хаялт буруу гэдгийг ард түмэн хэлээд л байгаа ш дээ. Чадахгүйг нь халаад чаддагийг нь ажиллуулаа
Зочин [182.160.2.18] 2017/11/13
хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүл мэдэхгүй бол дуугай бай
Зочин [103.206.195.254] 2017/11/13
ene hund nuhtsold oilgohgyi ajil hayan gej uneheer buruu tur hatsuu arga hemjee av ene bagsh nart
Зочин [103.206.195.254] 2017/11/13
Зочин [103.206.195.254] 2017/11/13
ene ajil hayalt mash buruu.deer yed hezee iim blaa daa bagsh nar zaah umaaa mash sain zaagaad yavdag bsn harin odoo ene bagsh nar huuhdee humuujuulj hicheelee zaaj chadahgyi baij tsalin mungo yarih mash buruu,odoo tur ni tor shig baij ene ajil hayaj bga buh bagsh nariig ajlaas ni halaad gaduur ochnoon ene tsalingaar ajillah bagsh nariig ajild avch tseverlegee hiih heregtei tegj baij ene bolovsroliin salbar tsevershimne tor odoo zorigtoi ed nartai hatuu tootsoogoo hiih tsag bson eh ornoo mongoloi
Зочин [103.10.22.59] 2017/11/13
Маш зев. Ажилгуй багш нар хангалттай байгаа. Цалин бага гэх атлаа цаг наргуй архидаж шоуддаг нь дэндvv даварсны нотолгоо
Зочин [203.91.115.44] 2017/11/13
багш нарын ажил хаялт буруу ажилгүй хүмүүс яаж амьдарч байгааг бодооч битгий давараач ээ
Зочин [66.181.189.70] 2017/11/13
Зочин [66.181.161.81] 2017/11/13
Bagsh nar vneheer dawartsan Yuma yasan gej tsalingin taliin ogddogiin bvgdiin zailuuluul taarna ajild orj zadahgvi bga zondoo hvmvvs bga
Зочин [182.160.2.18] 2017/11/13
зөв бичиж сурчаад мэдэмхийр
Зочин [202.9.41.212] 2017/11/13
bgaa l gd bn hasna bgaan ajild avii geheer irdeggui irsen n shaardlaga hangahgui l bn shdee medemhiirhiin
Зочин [202.179.27.111] 2017/11/13
Юу гэсэн уг юм ажил хийгээгуй хумууст яасан гэж цалин огох юм хэдий хугацаанд ажил хаяна тодий хугацаанд цалинг нь хасаж тооц улсын монго илуудээд бгаа юм уу даварчихсан юмнууд олигтой боловсон хучин бэлдээд гаргаад бгаа ч юм шиг хуухдийн мэдлэг хумуужил маш муудсан шдээ бутээмж муутай ажиллаж бгаадаа тохирсон холс авч бгаа болоо биш уу
Зочин [202.179.11.194] 2017/11/13
сургуулыг хувьд гарагвал тааран тгд төр хянаад байжийвал.
Зочин [202.179.11.194] 2017/11/13
багш гарын цалинг тал өгөөд улс мөнгөө хэмнээд байвал энэ хэцүү цагт их хэрэгтэй юм даа. Улм мөнгөгүй дампуурах гээд байна гээд байхад цалин нэм гэхийн бүтэн цалин нь их дээд байгаан бол тал цалин л аваад байжий даа.
Зочин [112.72.12.70] 2017/11/13
Teneg
Зочин [59.153.114.252] 2017/11/13
Bitgii dawar ajil xaysan bagsh yasan gj tsalin awxiin bagshlax erxiig ni xasaad zailuul
Зочин [182.160.2.18] 2017/11/13
хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлчээд мөөр үхэр минь чиний зоргоор халж солидоггүй юм
Зочин [203.91.115.36] 2017/11/13
chinii bicheg surj unshij chaddag bolsnig chin hen zaaj ogsiin
Зочин [31.10.172.82] 2017/11/13
Ed nar zugeer zaagaagui tsalin avahiin tuld zaadan minii eej aav tatvaraa tulsun ternees avahaa avsan
Зочин [150.129.143.130] 2017/11/13
Ажил хаясан зөв.Зардлаа тана
ard [202.21.106.101] 2017/11/13
er ni bagsh nar odoo bolildoo.denduu erhelsen garuud yumaa
Зочин [150.129.140.118] 2017/11/13
МҮЭ гэдэг байгууллага улс төржиж эхэллээ энэ бол нэг л хүний ажил улс орон хямралтай байгааг сэхээтнүүдэд ойлгох ухаан дутаагүй энэ бол цэвэр улс төр
Зочин [119.40.98.162] 2017/11/13
Босоо ганбаа нэг нөхөртэй бичсэн меж яваад байна лээ тэр үнэн бол багш нарыг улстөрийн зорилгоор ашиглаад дараа нь хаяна эцэст нь багш хүүхэд хэн хэн нь хохироод үлдэхээр байна
Зочин [202.72.245.122] 2017/11/13
Хууль бус учир цуалингаа авах боломжгүй. Наад жагсаалыг турхирч байгаа нөхдүүд л хожих болохоос ажил хаяж байгаа багш нар хохироод л үлдэнэ. цалинг 1600000 болгох боломж байхгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Засгийг тогтворгүй байлгах гэсэн сөрөг хүчний явуулга
Tungalag [27.123.214.90] 2017/11/13
mini bodoloor bagsh nariin ajilt hayalt zuvuu. Mongoliin buh humuusiin toloo mongoliig avrahiig tuluu oorsdiigoo zoliosolj temtez bna. Deer chini bgaa heden sandal shireegee bulaatsaldsan darga said nariig chini ajlaa hiihiig shaardaj baiguulsan heleltseeree biyeluulehiig l husej bgaa um ted
Зочин [59.153.115.50] 2017/11/13
Тийм шүү
Зочин [203.91.115.44] 2017/11/13
ene. ajil hayalt yahaw amidral l yumda ternii hor urshig hvhed shv de.