Сумо бөхийн дэвжээнд Монголын нэрийг гаргаж байгаа Ёкозуна Харамафужи зодоон хийсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байна. Сумо бөхийн есөн удаагийн аварга тэрээр сумо бөхийн тамирчин Тайканойваг шар айрагны шилээр цохисон тухай мэдээллийг Японы холбогдох эх сурвалжууд мэдээллээ.
Японы сумо бөхийн холбооны мэдээллэснээр Харумафужи өөрийн хийсэн үйлдлээсээ уучлалт гуйсан бөгөөд Таканойва тархины зураг авхуулсан байна. Тэрээр нэг сарын турш эмнэлэгт хэвтэхээр болжээ. Энэхүү хэрэг явдал нь 10-р сарын 26-нд болсон байна. Хэрэг гарах үед Харумафжуи болон хэсэг монгол бөхчүүд наргиж байжээ. Харумафужи өөрийн хийсэн үйлдэлдээ уучлал гуйж, дахин ийм явдал гаргахгүй гэдгээ амлажээ.
Эх сурвалж: japantimes
Ц.Аюу