Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Үгэнд ордоггүй сурагчдын амыг скочоор наажээ

Украины Кривой Рог хотын нэгэн дунд сургуулийн бүжгийн багш дуулгаваргүй, үгэнд ордоггүй 2 дугаар ангийн сурагчдынхаа амыг скочоор наасан тухай Украины телевизийн “1+1” суваг мэдээлжээ.  Багшийн хэлсэн үгийг хүүхдүүд анхааран сонсохгүй байсан нь түүнийг ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.
 
“Нэг сурагчийн эцэг гомдол мэдүүлснээр бүжгийн багш скоч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрээр хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, эцэг эхчүүдээс уучлалт гуйжээ. Сурагчдыг сахилга баттай байдалд сургах гэсэн боловч иймэрхүү тоглоом нь хүүхдүүдэд тийм ч тааламжтай байгаагүй бололтой. Доромжлуулаад байгаа юм шиг сэтгэгдэл хүүхдүүдэд төрсөн байх” гэж тус сургуулийн захирал Людмила Дегтярева хэлжээ.
 
Болсон хэргийн талаар эцэг, эхчүүдийн үзэл бодол хуваагдаад байгаа аж. Зарим эцэг, эхчүүд ийм байдлаар заах арга зүйг буруу гэж үзэн жигшин зэвүүцэж байхад зарим нь үүнээс өмнө эцэг, эхчүүдээс энэ багшийн талаар ямар ч гомдол гардаггүй байсан, тэгээд ч бас тэрээр хүүхдүүдэд хичээл үнэ төлбөргүй заадаг байсан гэх зэргээр багшийг өмөөрч, сурагчдыг буруутгасан байна.
Ц.Аюу
Эх Сурвалж: РИА Новости
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)