Үндэсний цөөнх хэмээн нэрлэгддэг Мусульман шашинтай Рохинжа Үндэстнүүд Мьянмараас Бангладеш Улсыг зорин ойролцоогоор 600 мянга гаруй дүрвэгч дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм.
Ромын пап лам Франциск Бангладешийн нийслэл Дакка хотод Рохинжа үндэстэн дүрвэгсдийн төлөөлөгчидтэй уулзлаа.. Энэ үеэр дүрвэгсдийн төлөөлөгчид тэдэнд тулгарч байгаа асуудал, ямар нөхцөл байдалд хэрхэн амьдарч байгаа талаараа дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. Ромын пап Азийн орнуудад хийх айлчлалынхаа үеэр хамгийн түрүүнд “Рохинжа” үндэстний тухай сэдвээр яриа өрнүүлсэн юм. Мусульман шашинтай Мьянмарын Рохинжа үндэстнүүд шашин шүтлэгийн улмаас хавчигдан шахагдаж байгаа юм. Үүнд Бангладешийн эрх баригчид Рохинжа үндэстнүүдийн тосгоныг устгаж үгүй болгосон Мьянмарын цэргийнхнийг буруутгаж байна.
Г.Цэнд-Аюуш