
Челси клубын довтлогч Дидье Дрогба улирлын хамгийн сүүлчийн тоглолтын дараа ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньютэй чин сэтгэлээсээ ярилцсан тухайгаа хэлжээ. Тэрээр "Бид хоёр ярилцсаны эцэст өөр багт шилжих хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Хэдийгээр Челси клубыг орхих гунигтай байгаа ч гэсэн би байнга талбай дээр тоглолхыг хүсч байна, ингэхийн тулд би клубээ солих хэрэгтэй гэдгээ ойлгосон" гэжээ.