Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг шилжүүлж эхэлжээ

Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг шилжүүлж эхэлжээ. 
 
Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүх төрийн албан хаагчдад “сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” болгон 300 мянган төгрөгийг нэг удаа олгохоор болсон. Уг ажлийн хүрээнд улсын төсвийн тодотголоор 55.4 тэрбум төгрөг суулгасан. Энэхүү урамшууллын мөнгийг сахилгын шийтгэл авсанаас бусад бүх төрийн албан хаагчдад жигд олгох журам гаргасан.
 
Өнөөдрөөс эхлэн урамшууллын мөнгө төрийн албан хаагчдын дансанд шилжиж эхэлсэн бөгөөд ХАОАТ-ын 10 хувийг суутган 270 мянган төгрөг олгож байгаа юм байна. Санхүүжилтийг Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлж, энэ сардаа багтаан бүрэн олгож дуусахаар ажиллаж байна.
 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.179.26.121] 2017/12/27
Энэ оны 10-р сард тэтгэвэртээ гарсан хүнд энэ мөнгө олгох уу