Интернет худалдааны төвийн томоохон компани бол Хятадын Алибаба групп юм. Тус компани ирэх оны 1-р сараас эхлэн автомашин худалдааны салбартаа цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ.
Энэ нь хэрэглэгч, худалдан авагчид хүссэн автомашинаа худалдан авахдаа ямар нэгэн худалдагчтай харилцах шаардлагагүй болох юм байна. Өөрөөр хэлбэл автомат машины төхөөрөмжөөр автомашинаа сонгон худалдан авах боломжтой технологи бүхий үйлчилгээний шинэ төрөл болж байгааг онцолж байна. Энэ үйлчилгээг авахын тулд ухаалаг гар утсандаа “Таобао” аппликейшнийг суулгах юм байна. Ингэснээр автомашины автомат төхөөрөмжийн тусламжтайгаар ямар төрлийн, ямар загварын, ямар өнгийн автомашин авахаа сонгох боломжтой болох юм байна. Мөн туршилтын 3 өдрийн унаж явах эрхтэй ч болох талаар ч онцолжээ. Ингэхийн тулд хоёр сарын хугацаанд 5 удаа л түрээслэн туршиж унаж үзэх боломжтой гэдгийг хэлж байна. Энэ хугацаанд захиалгаа хийж худалдан авалтаа хийж болно гэжээ. Алибаба группээс өгсөн мэдээлэлд дурдсанаар, ирэх оны 1-р сард гэхэд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Шанхай болон Нанкинд тус бүр нэг нэг автомат худалдааны байгууламжийг аль хэдийнээ байгуулаад байгааг онцлон мэдээллэсэн.
Г.Цэнд-Аюуш