Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Тэтгэвэрийн зээлийн хүүг 12 хувь болгож буулгалаа

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр ХНХЯ, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурлаа.
 
Ингэснээр энэ сарын 16-наас эхлэн иргэд тэтгэврийнхээ 70 хүртэлх хувийг 12 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган иргэн арилжааны 10 банкаар дамжуулан тэтгэвэр авч байна. Үүнээс 230.8 мянга нь нийт 680.9 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авчээ. Мөн Хаан болон Төрийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхэлэн. Гэвч хугацаа хэт богино тул энэ төрлийн зээл авах боломжтой иргэд цөөн байгаа юм. Тиймээс Засгийн газраас тэтгэвэр авагчдын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хүүг бууруулах эхний алхамыг хийж буйг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.
 
Тэрээр, "Гадаад орнуудад иргэдийн орлогыг барьцаалж зээл олгохыг хуулиар хориглодог. Манай улсад бол тэтгэврийн зээл олгох бодит хэрэгцээ байгаа тул шууд зогсоох боломжгүй. Гэхдээ цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг хийх чиглэлд судалгаа явуулах болно” гэлээ.
 
Санамж бичигт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.131.250.130] 2018/01/09
тэтгэвэрийн зээлтэй иргэд 1 сарын 1 нээс 30 хувиа авч болох юмуу
Зочин [66.181.160.33] 2018/01/05