Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

МЕКСИКИЙН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ХАР ТАМХИНЫ НАЙМААНЫ ТОЛГОЙЛОГЧ ГУЗМАНААС ХАХУУЛЬ АВЧЭЭ

Мексикийн өмнөх ерөнхийлөгч Энрикэ Пэна Ниэтог ял аваад буй хар тамхиний наймааны толгойлогч Хокин “Эл Чапо” Гузманаас хахуульд 100 сая ам.долларыг авсан гэдгийг Гузманы хамсаатан мэдүүлэгтээ дурдаж, энэ тухайгаа өмнө нь АНУ-ын албаныханд мэдэгджээ. Цагтаа Гузманы баруун гар байсан гэж өөрийгөө тодорхойлж буй Алекс Сифунтэс Мягмар гарагт Брүклиний Холбооны шүүхэд болсон тодруулга дээр энэхүү хахуулийн талаар Гузманы өмгөөлөгчдийн нэг болох Жэфри Лихтманд тайлбарлажээ.

2016 онд түүнээс энэхүү хахуулийн талаар лавлахад “Энэ бол үнэн” гэж хариулжээ. Харин өмнө нь хахууль авсанаа үгүйсгэж байсан Пэна Ниэто болон түүний төлөөлөгч энэ удаад яарч ямар нэгэн хариулт өгөөгүй ч Франциско Гузман өөрийн твиттертээ “Колумбийн хар тамхи тээвэрлэгчийн дээрх мэдүүлэг нь хүний нэр төр гутаасан, утгагүй зүйл юм. Пена Ниэтогийн засаг захиргаа харин ч түүнийг илрүүлсэн, хорьсон, шилжүүлж өгсөн” гэжээ. Энэхүү авлигын хэрэг нь өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн Гузманы хавтаст хэргийн томоохон баримт нь болоод байгаа юм. 61 настай Гузманыг 2017 онд кокайн, херойн болон бусад хар тамхийг Синало Картелийн толгойлогчийн хувьд АНУ-руу хилээр нэвтрүүлсэн гэж тус улсад шилжүүлэн өгсөн билээ.

Сифунтэсийн АНУ-ын прокурорын байгууллагад мэдүүлснээр ерөнхийлөгч асан Пэно Ниэто нь 250 сая ам.долларыг нэхэмжилсний дагуу дээр дурдсан хахуулийг 2012 оны 10 дугаар сард өгсөн гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)