Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Спортоор хичээллэсэн афган эмэгтэйг 13 өдөр хорисны эцэст суллав

22 настай афган эмэгтэй Хадижа Ахмадзада эмэгтэйчүүдийн спорттой холбоотой дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр 13 өдрийн өмнө баривчлагдсан. Тэрбээр таеквондогийн хичээлд хамрагдсаныхаа төлөө 13 өдөр шоронд хоригдсоны эцэст суллагдсаныг Талибаны дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш буюу 2021 оноос хойш Афганистанд спорт клубүүд эмэгтэйчүүдэд хаалттай болсон. Аюулгүй орчинтой болсон цагт спорт клубүүд эргээд эмэгтэйчүүдэд нээлттэй болно гэж тухайн үед хэлж байв. Гэвч энэ оны нэгдүгээр сарын байдлаар хаана ч, ямар ч спорт клуб нээгдсэн зүйл алга байна.

Афган эмэгтэйчүүд 2021 оноос хойш боловсрол, ажил эрхлэлт, хувцаслалт гээд олон зүйл дээр эрхээ хасуулсан.

Хадижа Ахмадзада баруун Гератад амьдардаг. Хижабыг зохих ёсоор нь өмсөөгүй, хөгжим тоглуулсан, бялдаржуулах клубт эр эмээрээ холилдсон гэсэн хэргүүдэд түүнийг буруутгасан аж. Талибаны дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Ахмадзадад хэд хэдэн удаа урьдчилсан анхааруулга өгсөн байна.

Түүнийг нэгдүгээр сарын 22-нд сулласан гэх боловч түүнээс хойш хаа байгаа нь тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)