Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар хэрхэн төлөх вэ

2019/03/05
НИЙСЛЭЛ.mn

Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой юм.

Үүнээс онцлон танд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг хэрхэн цахимаар төлөх тухай танилцуулж байна.

 

Жолооч танд онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт эсвэл аль ч банкны мобайл аппликэйшний QPAY цэс байхад хангалттай юм.

Төлөлт амжилттай хийгдсэний дараа таны бүртгүүлсэн и-мэйлээр хаягаар тасалбар хүргэгдэх болно. Уг тасалбарыг хэвлэн, хэсэглэж гэрчилгээтэйгээ хавсаргаж явахад л хангалттай. Хэвлэмэл тасалбар нь "Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.57.93.131] 2019/03/12
Davhar duujin teever davhar tsahilgaan shat