Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Монголын анхны эко кампустай, Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч

Дижитал сэтгэлгээтэй, бие даан амьдрах чадвартай, мэдлэг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгч шинэ үеийн шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой, Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Terelj Boarding school” 2019 оны 6-р сарын 8-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд УИХ хурал, Нийслэлийн боловсолын газар, урлаг соёл, спорт, бизнесийн салбарын төлөөллүүд болон тус сургуулийн анхны элсэгчид эцэг эхчүүдийн хамт оролцлоо.

Тэрэлж Боардинг Сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 6-10 дугаар ангийн 300 хүүхэд бүртгэж, анхны эко кампус орчинд сургалтаа зохион байгуулахаас гадна сурагчдыг хөгжүүлэх дугуйлангуудыг олноор нь хичээллүүлж, цаашлаад нийгмийн чиглэлд сайн дурын ажлуудад хамруулах, байгальтай танилцах, ёс заншлын хичээл зэргүүдээр дамжуулан академик мэдлэгийг практик дээр хэрэглэх чадварыг суулгаж өгөх зорилт тавьж байгаа юм. Хүүхэд өдөртөө вакумжуулагдсан орчинд сурч, бусад цагаар олон төрлийн дугуйланд хамрагдаж, багаар ажиллаж эхэлснээр хичээлдээ сонирхолтой болохын сацуу хувь хүнийхээ хувьд төлөвшиж, өөрийгөө олоход нь хувь нэмэр болсноор ирээдүйн манлайлагч болох эхлэх нь тавигддаг. Сурагчид тав дахь өдрийн орой гэртээ харьж, даваа гаригт буцаж ирдэг байх юм.

Нийслэлийн боловсролын газар, БСШУС-ын яамнаас баталсан сургалтын хөтөлбөрүүдэд түшиглэж, нэмэлт Кембриджийн хөтөлбөр болон DIGI / бүрэн дунд сургуулийн суралцагчдад зориулсан математикт суурилсан, тооцооллын дижитал хөтөлбөр/ хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна. Сургууль маань спорт заал, фитнес төв, хөл бөмбөг, сагсны талбай, бүжгийн заал, физик, химийн иж бүрэн лабораторитой.

Английн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг “Рояаль” академийн дэргэд байгуулагдсан учраас сургуулиа төгсөөд “Рояаль” академийн хамтран ажилладаг гадны 20 гаруй сургуулиудаас сонгож, Монголд хоёр жил суралцаад үлдсэн хоёр жилээ гадаадад суралцан хос дипломтой төгсөх боломжтой.

Манай сургуульд элсэхийг хүсч буй сурагчид Рояаль академийн байранд ирж бүртгүүлж болохоос гадна сургуультай танилцах, сургалтын хөтөлбөрүүдийг биечлэн үзэх боломжийг эцэг эхчүүдэд олгож байна.

ХОЛБОГДОХ УТАС: 98983134, 99890148

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)