Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо

2019/09/25
НИЙСЛЭЛ.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд улсынхаа 13 мужид 2.7 гигаватт  хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тата Пауэр Солар” компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилга болоод энэ санаачилгад компани ямар оролцоо, хамтын ажиллагаатай байж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилж, хамтран ажиллах асуудлаар санал, бодлоо солилцов.

Энэ компани анх 250 ам.долларын үндсэн хөрөнгөтэй байсан бол 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж өргөжин тэлжээ.

Өдгөө дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол залуусыг дэлхийн томоохон компанид ажиллах ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [64.119.23.192] 2019/09/28
Davhar metro
Зочин [122.201.31.16] 2019/09/25
Niisleld davhar hurdnii trambai yavuul