Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Онлайн казиног хуулиар зохицуулах боломжгүй ба баривчлагдсан БНХАУ-ын иргэд онлайн казино тоглож байсан болж таарлаа

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулж, шалгах ажиллагаа зохион байгуулсан билээ.

Энэ дуулиантай баривчилгааны эзэд цахим гэмт хэрэг үйлдсэн гэхээс илүүтэй онлайн казино тоглож байсан байна. Энэ нь эрүүгийн хэрэг биш бөгөөд зөрчлийн хувиар шийдэгдэх аж. Онлайн казиног 2017 онд Эрүүгийн хуулиас хэрэг биш гэж хасжээ. Учир нь УИХ-ын гишүүд тоглоод хэрэгт орох гээд байхаар нь албаар хассан байна. Иймээс хуулийн зохицуулалт байхгүй учраас БНХАУ-ын иргэд олноор орж ирж тоглож байгаа аж.

Энэ онлайн казиног олон жил тоглож байгаа бөгөөд УИХ-ын гишүүд хүртэл тоглодог бөгөөд хуулиар ямар нэгэн зохицуулалт байхгүй ажээ. Энэ тоглоомоос болж 2015 онд захиалгат аллага хүртэл гарч байсан гэнэ. Мөн 2005-2006 онд автомат тоглоомын газарт хадгаламж зээлийн хоршооны эзэд иргэдийн мөнгийг тавиад тууж байсан байна. Тухайн үед зөвшөөрлийг нь төрөөс өгч байсан. Гэхдээ ганц Монгол Улсад чбиш дэлхийн хаана ч сити хаягаар орж ирээд тоглож болдог бөгөөд Хятад, Монголын гэмт хэргийн бүлгүүд ч хамт хийдэг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор дээрх зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай компьютер, 10 мянга орчим Монголын үүрэн холбооны операторуудын сим дугаарыг хураан авсан.

Энэ асуудалтай холбогдуулж Монголын үүрэн холбооны операторуудад шалгалт явуулж эхэлжээ. Мөн зочид буудлуудад ч гэсэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр иргэдийн зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Эдгээр иргэдийн дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байсан байна. Харин 800 гаруй хятад иргэнийг одоогоор зочид буудлуудад нь саатуулаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)