Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Дуртай цагтаа хэвлэлийн хурал зарлаж, зурагтаар хамгийн их гардаг Ж.Батзандан хэвлэлийг " тархи угаадаг" гэв

2019/12/05
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж  байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн “Хэвлэл мэдээллээр дамжуулж нийгмийн тархи угаадаг. Худал үнэн мэдээллийг хязгааргүй цацдаг. Энэ явдал хэрээс хэтэрч байгаа. Үзэгчдийг хүчирхийлдэг” гэж ярив.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүл зүй рүү хандсан хувийн үзэл бодлоо ч илэрхийлж байна. Нийгмийн тархи угаадаг гэж ярьж байгаа Ж.Батзандан гишүүн гэхэд өөрөө дуртай цагтаа хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулж, улс төрийн мэдэгдэл хийн сонины нүүр, телевизийн эфирээр хамгийн их гарч,  байр сууриа сонгогчдодоо хүргэж байдгийг олон нийт мэдэх биз ээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [150.129.143.70] 2019/12/16
776
Зочин [150.129.143.70] 2019/12/16
Duugarsan hun shorond orj duugai hun helmegddeg tsovuun tsagt
Зочин [64.119.24.31] 2019/12/10
Zorigiin hergiig gudmand garsanch ilruulj chadahuu osgood uhchihuu
TamgaЗочин [64.119.24.31] 2019/12/10
Duugai baisan n hojdog tsovuun tsag irj