Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.08.25/ боллоо. Хуралдаанаар ирэх долоо хоногийн даваа /2020.08.31/ гарагт дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжив. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулна.