Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АН дундаж давхарга, зорилтот бүлгийнхнээ дэмжих үүднээс Ерөнхийлөгчийн санаачилга 1 сая төгрөгийн эрхийн бичгийг дэмжин ажиллана

2020/12/02
НИЙСЛЭЛ.mn

Ардчилсан намын улс төрийн зөвлөл 2020.11.28 хуралдлаа. Танхимын болон цахимаар зохион байгуулсан улс төрийн зөвлөлийн хурлаар намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, ЗГ-аас гаргаж байгаа шийдвэрүүд “бай”-гаа онож байгаа эсэх, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох, дундаж давхаргаа хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах, эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх, МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих 1 сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллахаар АН-ын улс төрийн зөвлөл өнөөдрийн хурлаасаа шийдвэрлэлээ.

Ийнхүү удаан хугацаанд улс төрийн үйл ажиллагаагаа саармагжуулаад байсан АН улс төрийн ажилдаа ийнхүү идэвхийлэн орж, хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад чиглэсэн тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч үндэслэл бүхий санал санаачилгуудаараа ЗГ-ыг шахаж, шаардан ажиллахаар болж байна. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)