Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

60 орчим иргэн угаартаж, таван хүн амиа алджээ

Өчигдөр (2021.05.25) шөнө орсон борооны улмаас 60 орчим иргэн угаартаж, таван хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн гурав нь насанд хүрсэн, хоёр нь бага насны хүүхдүүд байсан бөгөөд ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт монгол гэрт амьдардаг байжээ.

УГААРЫН ХИЙНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Шөнө унтахын өмнө зуухны хүхээний хаалтыг битгий багасга. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай.
Зуухаа дүүртэл нүүрс битгий хий. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод, таталт нь буурч, угаарын хий гэр дотор тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа болон угаарын хий бага ялгарна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)