Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Шашны төлөөллүүд хамтран сайн үйлс хийж Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1999 онд Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцохыг эрмэлздэг байна. Энэ ч утгаараа Монголын ард түмэн болон шашны байгууллагууд энэ өдрийг илүү зорилго чиглэл, утга учиртай өнгөрүүлэхийг зорьдог болжээ.

Өнөөдөр Дашчойлон Хийдийн лам нар болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, удирдагчид хамтран Сүхбаатарын талбай, түүний ойр орчим, усан оргилуурыг угааж цэвэрлэн Хот Тохижилтын ажилтнуудынхаа нэг өдрийн ажлыг хөнгөвчилж байгаль дэлхий, нийгэмд хандсан үйлчлэл, буян, сайн үйлсийн ажлыг хийлээ. Мөн түүнчлэн өчигдөр зорилтот бүлгийн 60 гаруй иргэдэд хүнсний багц, хүүхдийн бэлэг, дулаан хөнжил түгээх өглөг буяны ажлыг Зүүнхүрээ Дашчойлон Хийд болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хамтран зохион байгуулсан байна.

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай байдаг бөгөөд бусад үед ч уг өдрөөр жишээлж сайхан амьдрах гэгээлэг бодлыг тээх хэрэгтэй байдаг байна. Ийнхүү түмэн олныг соён гэгээрүүлэх нэгэн үзүүрт сэтгэлээр хөдөлмөрлөж байдаг шашны байгууллагууд  маань нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж, үлгэр жишээ үзүүлж байгаад талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)