Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 53 нас хүрлээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр 53 нас хүрч байна. У.Хүрэлсүх 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтсон юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)