Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар Ардчилсан намын дотоод асуудлаар мэдээлэл хийнэ

11:00 ЦАГ

-“Академич П.Нямдаваа” алтан медаль шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
Монголын анагаах ухааны академи /МАУА/-ийн дээд шагнал болох “Академич П.Нямдаваа” алтан медаль шагналыг энэ жилээс анагаахын салбарын эрдэмтэн судлаачдад олгохоор болжээ. 2 жилд нэг удаа олгох тус шагналын эзнийг сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмэр, судалгааны ажлын үр дүн, чанар чансааг үнэлэн шалгаруулж олгож байх юм байна. “Академич П.Нямдаваа” алтан медалийн анхны эзнээр судлаач, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Батмөнхийн Мөнхбатад тодорчээ.
Тус шагналыг таван сая төгрөг, Академич П.Нямдаваагийн бүтээлийн 19 боть эмхтгэл дагалдах юм. Холбогдох утас: 99717977
-Эрүүл мэндийн яамнаас covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.

11:40 ЦАГ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар Ардчилсан намын дотоод асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Төрийн ордны хоёр давхарын мэдээллийн цэгт.

12:00 ЦАГ

Жил бүрийн 6-р сарын 14-нд "Цусны донорын Дэлхийн өдөр" тохиодог. Эл өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох тул сэтгүүлчид та бүхнийг сурвалжлахыг урьж байна. Энэ үеэр цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ, цусны нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл авах боломжтой. Нэг удаа цусаа өгснөөр 3 хүний амь авардаг.  Холбогдох утас: 99072449

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)