Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Жолоодох эрхээ хэрхэн сэргээх вэ

Жолоодох эрхээ хэрхэн сэргээх талаар Замын цагдаагийн газраас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН
НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа
2.Эрүүл мэндийн тодорхойлолт
3.Хууль, дүрмийн зургаан цагийн сургалтад хамрагдсан тодорхойлолт
4.Жолооны үнэмлэхийн мөнгө 12500 төгрөг тушаасан баримт.
Дансны дугаар: 900012408,
Хүлээн авагч банк - Төрийн сан банк,
Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНООС БУСАД БАЙДЛААР ЭРХЭЭ ХАСУУЛСАН:
/Зөрчлийн оноо дууссан бол/
 
ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 
1.Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа
2.Хууль, дүрмийн хоёр цагийн сургалтад хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхийн мөнгө 12500 төгрөг тушаасан баримт.
Дансны дугаар: 900012408,
Хүлээн авагч банк - Төрийн сан банк,
Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)