Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

С.Энхболд: Дельта вирусын гурван тохиолдлыг бүртгэлээ

Эрүүл мэндийн сайд  С.Энхболд өнөөдөр болсон Засгийн гарын хуралдааны дараа дараах мэдээллийг өглөө:

-Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Зургадугаар ард 1500 сорьцод хийсэн дүнг танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа. 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ.

Мөн гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр  сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Бид тавдугаар сарын 3-нд энэ вирусний анхны тохиолдлыг бүртгэсэн бол одоо гурав боллоо. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Дельта вирус нь илүү хурдан тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусний халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл байна гэв.    

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)