Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Энэ оны зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6%-аар өсөв

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх оны эцсээс 7 хувь,  өмнөх сараас 0.7 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь),
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь,
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь),
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2  хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх оны эцсээс 7 хувиар өсөхөд

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь,
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь,
Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

2018 оны зургаадугаар сард 7.2 хувь,
2019 оны зургаадугаар сард 8.3 хувь,
2020 оны зургаадугаар сард 2.8 хувь гарч байсан бол 2021 оны тус сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)