Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

АТГ-т энэ оны эхний хагас жилд 181 авлигын хэрэг бүртгэгдсэнээс 140 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байв

Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцуулах үеэр авлигатай тэмцэх газарт 2021 оны эхний хагас жилд 181 авлигын хэрэг бүртгэгдсэн болохыг мэдээллээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний хагас жилд авлигын 181 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 (1.6%)-аар буурчээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хахууль өгөх гэмт хэрэг зургаа (27.3%)-гаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг долоо (77.8%)- гоор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Бүртгэгдсэн 181 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад

140 (72.2%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
33 (17%) нь хахууль авах гэмт хэрэг,
16 (8.2%) нь хахууль өгөх хэрэг,
2 (1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 3 (1.5%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.
Харин зургаадугаар сард 37 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 12 (48%)-оор өсжээ.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 (35%)-гоор,
Хахууль авах гэмт хэрэг зургаа (3 дахин)-гаар, хахууль өгөх гэмт хэрэг тав (6 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)