Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Өчигдөр 92,490 тун Pfizer вакцин иржээ

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн билээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 тун Pfizer/Biontech вакцин иржээ. Ингэснээр манай улс 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Дараагийн ээлжийнх долдугаар сарын 28-нд 132,210 тун вакцин ирэх юм байна.

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)