Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд 5.2 магнитудын газар хөдлөлт боллоо

Өнөөдөр 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92. байв.

Түүнчлэн Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)