Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Шатахууны компаниудыг шалгахад шинжилгээний дээжийн 76 хувь нь шаардлага хангаагүй байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжиллээ.

Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.

Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. 7 дээжид механик хольц тодорхойлогдсон.

Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. 

2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн. Улмаар компаниуд ээлж дараагаараа шатахууны үнээ нэмсэн.

Одоогоор Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдсонгүй.

2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ.

Гурилын үнэ шатахуунаас болж өсдөггүй. Харин махны үнэ дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгддэг.

МХЕГ:

Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гараад хэрэглэгчийн гар дээр очихдоо чанараа хадгалах ёстой. Харин механик хольц гэдэг нь тээвэрлэх, дамжуулах, хадгалах шатанд технологийн аргачлал стандартаа баримтлаагүйн улмаас чанар алдагдах, бохирдохыг хэлнэ. Үүнд зэв, шороо, тунадас байж болно. Ийм механик хольцтой шатахуун машинд эвдрэл үүсгэнэ.

Хэрвээ хэрэглэгчээс тоон хэмжээ болон чанартай холбоотой асуудал гарвал компани тухайн үед нь дээж авч шалган тухай бүрд мэдээлж ажиллах үүрэгтэй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)