Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв

2021/08/10
НИЙСЛЭЛ.mn

Зам, тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хууль бус үйлдлийн талаар яамны гадна талбайд мэдээлэл хийсэн юм. Тэрээр юуны өмнө “Л.Халтар сайд төрийн чиг үүргийн хяналт шалгалт, зохион байгуулалт, авто зам арчлалт засварын ажил, хяналтын үйл ажиллагааг сүйрүүлэх хууль бус гэрээг өнгөрөгч гуравдугаар сард байгуулсан” гэдгийг дурдав. Тодотговол, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр өртөө хүртэл 407 километр улсын чанартай авто замыг “Баян зам” хоршоо ТББ-д шилжүүлсэн нь маш ноцтой асуудал гэдгийг дуулгалаа. Учир нь тээвэрчид, тээврийн байгууллагууд болон тухайн замаар зорчиж байгаа иргэн бүр гэрээ байгуулаагүй бол Цогтцэций-Чойр чиглэлд явах эрхгүй болсон байна.

Тэгвэл тухайн гэрээнд зааснаар тээврийн аливаа байгууллага “Баян зам” хоршоотой гэрээ байгуулахын тулд 120 сая төгрөг төлөх аж. Тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг удаагийн тээвэрлэлт тутамд 444.000 төгрөг дахин төлөх заалттай гэнэ. Үүгээр ч зогсохгүй Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Засгийн Газрын тухай хууль”, “Яамны эрх зүйн байдлын тухай хууль”, “Авто замын тухай хууль”-иудыг ноцтой зөрчиж байна гэж үзжээ.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын хууль бус гэрээг ойрын хугацаанд цуцлахгүй бол цааш цаашдын арга хэмжээг авна гэдгээ дуулгав. Үүгээр ч зогсохгүй салбарын сайд зам, тээвэртэй холбоотой маш олон асуудал дэгдээж байгаагаас Дарханы замыг 2021 оны эхний улиралд дөрвөн эгнээтэй болгон ашиглалтад оруулна хэмээн худал хэлсэн. Мөн Замын-Үүдэд тээвэр зохицуулалтын асуудал хүндэрсэн, үүнээс үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийы үнэ хэд дахин нэмэгдсэн. Тухайлбал Эрээнээс Замын-Үүд чиглэлд 4000-6000 юанийн ханшаар ачаа тээвэрлэдэг байсан бол өдгөө 65.000 юанийн ханштай болсон зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)