Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хамгийн эрэлттэй, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 10 цахим сургалт

Интернетийн эрин зуунд амьдарч байгаа бид сурахыг хүссэн зүйлээ хаанаас л бол хаанаас олж үзэх боломжтой болсон билээ. Тэгвэл хөл хорионд байх хугацаагаа ашиглаад гэрээсээ онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж яагаад болохгүй гэж?

Ингээд хамгийн эрэлттэй 10 онлайн сургалтыг уншигчдадаа танилцуулж байна. Ихэнх үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдсаны дараа сертификат авахын тулд төлбөр төлдөг бол эдгээр сургалтууд нь сертификатаа ч бас үнэгүй олгодог гэдгээрээ онцлог юм.

1. "GOOGLE ANALYTICS" АКАДЕМИЙН ОНЛАЙН СУРГАЛТ

Энэхүү үнэгүй онлайн сургалтаар та хувийн бизнесээ хөгжүүлэхийн тулд хэрхэн мэдээлэл цуглуулах болон цуглуулсан мэдээлэлдээ хэрхэн дүн шинжилгээ хийх талаар суралцах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/creating-digital-content-online-program-with-free-certificates/  

2. АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОНЛАЙН СУРГАЛТ

Азийн Хөгжлийн Банкны онлайн сургалт нь АХБ-ны чадавхыг бэхжүүлэх болон бусад тэргүүлэх чиглэлийн сэдвүүдийг хөтөлбөртөө багтаасан байдаг. Мөн банкны дээд түвшний мэргэжилтнүүд сургалтыг чиглүүлэн ордог байна. Суралцагчид хөтөлбөрийг үзэж дуусгасан тохиолдолд л төгсөлтийн үнэгүй сертификат олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/adbi-courses-with-free-certificates/

 

3. АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ БАЙГУУЛЛАГЫН ОНЛАЙН СУРГАЛТ

АНУ-ын энх тайвны байгууллага нь өнөөгийн нийгэмд энх тайвныг сахиулагчдад хамгийн сайн нөөц бололцоо хэрэгтэй хэмээн үзсэний үндсэн дээр энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үнэ төлбөргүй сургалтууд явуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/usip-free-online-courses-with-free-certificates/

4. ЛОНДОНГИЙН КИНГС КОЛЛЕЖИЙН ОНЛАЙН СУРГАЛТ

Их Британийн хамгийн алдартай коллежуудын нэг болох Кингс коллеж нь онлайн сургалтын хөтөлбөртөө хамгийн сүүлийн үед хийсэн судалгаануудаа багтаасан байна. Тус хөтөлбөрүүдийг коллежийн эрдэмтэд хамтран боловсруулдаг аж. Та энэхүү сургалтад хамрагдсанаар дэлхийн өнцөг булан бүрээс хамрагдаж буй суралцагчидтай холбогдож, судалж буй сэдвийнхээ хүрээнд академик түвшний мэдлэг олж авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/free-online-courses-with-free-certificates/

5. "GOOGLE"–ИЙН ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ОНЛАЙН СУРГАЛТ

Техник технологи хөгжихийн хэрээр дижитал маркетинг хамгийн эрэлттэй чадваруудын нэг болоод байгаа билээ. Тэгвэл та энэхүү сургалтад хамрагдан сошиал сувгуудаар маркетинг хэрхэн хийх талаар мэдлэг олж авах боломжтой. Сургалтаар бүх төрлийн сошиал платформ дээр ажиллахыг заах аж. Тухайлбал, гар утасны аппликейшн, и-мэйл, хайлтын систем, веб аппликейшн гэх мэт.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/google-free-digital-marketing-course/ 

6. ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ОНЛАЙН СУРГАЛТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал болгож буй богино хугацааны онлайн сургалтууд нь үнэ төлбөргүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх хүмүүст нээлттэй юм. Сургалтаар яаралтай үед эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх ур чадваруудын талаар цогц мэдээлэл олгодог байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarshipscorner.website/who-free-online-courses-with-free-certificates/

7. ЮНИСЕФ–ИЙН ОНЛАЙН СУРГАЛТ

Хамгийн эрэлттэй онлайн сургалтуудын нэг бол НҮБ-ийн Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн хүмүүнлэг, сайн үйлсийн талаарх сургалт юм. Энэ сургалтаас олж авах зүйлс маш баялаг бөгөөд хамгийн гол нь ЮНИСЕФ–ийн сургалтыг үнэ төлбөргүй авна гэдэг сайхан биш гэж үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

8. МОНАШИЙН ИХ СУРГУУЛИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНЭГҮЙ ХӨТӨЛБӨР

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцдаг аль эсвэл сэтгэл судлал, сэтгэл зүйн онолын талаарх мэдлэгтэй болохыг хүсдэг хэн бүхэнд энэ сургалт нээлттэй. Монашийн Их сургууль нь 1958 онд Австралийн Мельбурн хотод байгуулагдсан бөгөөд 60 жилийн хугацаанд Австралийн хамгийн том их сургууль болж, эрдэм шинжилгээ, багш нарынхаа ур чадвараараа үндэсний болон олон улсын хэмжээнд нэр хүндтэй болжээ. Тиймээс дэлхийн шилдэг багш нараас суралцахын зэрэгцээ нэр хүндтэй сургуулийн сертификаттай болох боломж танд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

9. "ACCENTURE" БОГИНО ХУГАЦААНЫ ОНЛАЙН СУРГАЛТ

Тус сургалтаар та ажилд ороход шаардлагатай дижитал ур чадваруудыг эзэмших бөгөөд өөрийн гэсэн дижитал бизнес эхлүүлэх хэмжээний мэдлэгийг ч олж авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

10. ДИЖИТАЛ КОНТЕНТ БҮТЭЭХ ОНЛАЙН СУРГАЛТ

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та дижитал контент платформ хэрхэн ажилладаг талаарх ойлголтоо нэмэгдүүлж, ажлын байран дээр болон хувьдаа хэрхэн дижитал контент бүтээх талаар суралцах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: Scholarships Corner

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)