Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд

-МАН-аас Н.Батшугар
-АН-аас Э.Бат-Үүл
-ХҮН-аас Б.Найдалаа
-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
-ИЗНН-аас Ш.Гантулга
-Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)