Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Арбидол эмийг эмчилгээнээс хасаагүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Арбидол бол ерөнхий үйлдэлт эм. Өмнө нь томуу, томуу төст вирусийн эсрэг ашигладаг байсан. Үүнийг вирусийн эсрэг өргөн хүрээний эсрэг хэмээн хэрэглэдэг. Цаашдаа ч хэрэглэнэ. Хүмүүс энэ эмийг хассан гэж ойлгоод байна. Өвөрмөцөөр үйлдэлтэй эмийн төрлөөс ерөнхий үйлдэлт эмийн төрөл рүү оруулсан. Тиймээс хэрэглээнд хэвээрээ байгаа.

Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Эмчийн заавраар хэрэглэх ёстой. Ямар ч эм, витаминд ч гэсэн хэрэглэж болохгүй хүмүүс байдаг. Тийм учраас энэ эмийг ковидод зориулсан эм гэж ойлгож байгаа нь буруу.

ДЭМБ-аас ковидын эмчилгээнд зөвхөн энэ эмийг хэрэглэнэ гэж зарласан зүйл байхгүй” гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)