Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

АИ-92 шатахууны нөөцийг 30,000 тонноор нэмэгдүүлбэл ААН-үүд үнээ 100 төгрөгөөр буулгах боломжтой гэх хариу өгчээ

АИ-92 шатахууны үнэ 2021 оны долдугаар сард нийт 600 төгрөгөөр өссөн.

Үүний дараахан буюу наймдугаар сарын 3-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн аж ахуйн нэгжүүдэд АИ-92 шатахууны үнийг литр тутамд 100 хүртэлх төгрөгөөр буулгах үүрэг өгснөө мэдэгдсэн. Гэвч энэ нь өдийг хүртэл биеллээ олоогүй байгаа тул хэрхсэн талаар тодрууллаа.

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газраас АИ-92 шатахууны улсын нөөцийг 2,700-30,000 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоол гаргасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Энэ хүрээнд дээрх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьсан. Харин аж ахуйн нэгжүүд 30,000 тонн шатахуун орж ирвэл үнээ 100 төгрөгөөр буулгах боломжтой гэх хариу өгсөн. Тэгээгүй нөхцөлд үнээ буулгах боломжгүй гэж байгаа" гэлээ.

Одоогоор манай улс 11,500 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг урд хөршөөс захиалсан нь замдаа ирж байгаа аж.  Мөн Монголчууд хоногт дунджаар 1,000 гаруй тонн шатахуун хэрэглэдэг. Гэвч сүүлийн үед энэ хэмжээ 200 орчим тонноор нэмэгдсэн бөгөөд ташаа мэдээлэлд иргэд ихээр автаж байгаатай холбоотой хэмээн албаны хүн тайлбарлалаа.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)