Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

АТҮТ: Улаанбаатар хотоос Өмнөговь, Дундговь руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг маргаашаас эхлэн зогсооно

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргаашаас хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, COVID-19-ийн нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум" чиглэлийн үйлчилгээг 2021 оны есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ.

Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум" чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)