Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ хилээ нээхээр боллоо

АНУ-ын эрх баригчид Ковид-19-ийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сард тогтоосон хязгаарлалтаа сулруулахаар болжээ. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Европын холбоо, Их Британи болон бусад улс орнуудын вакцинд бүрэн хамрагдсан жуулчид шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд Америкийн газар нутагт нэвтрэх боломжтой болох гэнэ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ойрын хавьтлуудад тавих хяналтын тогтолцоотой болж, зорчигчид утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээллээ агаарын тээврийн компанид мэдүүлж байхаар болох гэнэ. Агаарын тээврийн компаниуд тухайн мэдээллийг нэг сарын хугацаанд хадгалж байхаар болжээ.

"Бидний шийдэл улс даяар бус тодорхой тооны хүмүүст төвлөрнө. Тиймээс энэ маш үр дүнтэй тогтолцоо байх болно" гэж Цагаан ордны Ковид-19-ийн асуудлыг эрхэлсэн мэргэжилтэн Жефф Зинтс хэлсэн байна. "Хамгийн гол нь Америкт очиж байгаа гадны иргэд вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай" гэлээ.

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу Европын холбоо, Их Британи, Хятад, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, Иран зэрэг орноос Америк руу нэвтрэх боломжгүй байгаа юм. Гэвч арваннэгдүгээр сараас энэ хязгаарлалтыг цуцлахаар болжээ.

Харин Мексик, Канад зэрэг улсын хуурай замын хил хаалттай хэвээр байх аж.

Их Британи болон Европын холбооны орнууд уг шийдвэрийг талархалтайгаар хүлээн авчээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Энэ нь бизнес, худалдааны салбарт үзүүлэх гайхамшигтай дэмжлэг болно. Далайн хоёр талаас хайртай дотны хүмүүс бие биетэйгээ уулзах боломж нээгдэж байгаа нь үнэхээр сайхан байна" гэжээ.

Шинэ журам гаргасны дараа авиа компаниудын хувьцааны ханш өсөж эхэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)