Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. МҮХАҮТ нь ХХААХҮЯ, НЗДТГ-аас зохион байгуулж байгаа тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаагүй учраас энэ удаагийн үзэсгэлэн нь олон компани, бизнес эрхлэгчдийг хамруулсан,  өөрсдийн бүтээгдэхүүнээ шат дамжлагагүйгээр шууд хэрэглэгчдэд хүргэх боломж олгож байгаагаараа онцлогтой.


МҮХАҮТ-ын зүгээс тус арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт, хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга, сургалтуудыг 9 дүгээр сарын 21-нд зохион байгуулна.
9 дүгээр сарын 22-нд Худалдааны салбарын өдөрлөгийг зохион байгуулж, патент барааны тэмдэг, газар зүйн заалт, гарал үүслийн гэрчилгээ, REX системийн талаар танилцуулга, мэдээлэл хийх юм.
Нийт иргэд, ААН та бүхнийг “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, органик бүтээгдэхүүнүүдийг худалдан авахыг урьж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)