Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

" League of Legends" видео тоглоомын цуврал анимэйшний ТРЭЙЛЕР цацагдлаа

Өнгөрсөн онд "League of Legends" тоглоомыг хөгжүүлэгч "Riot Games" компани уг тоглоомын арван жилийн ойд зориулан цуврал анимэйшн бүтээнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг цувралын албан ёсны трэйлер цацагдсан байна.

Уран зөгнөлт, тулаант төрлийн "Arcane" цуврал нь өнгөрсөн онд цацагдахаар товлогдсон байсан ч цар тахлын улмаас энэ оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшлогдсон билээ.

Цувралын үйл явдал Piltover, Zaun хэмээх тэс өөр хоёр "ертөнц"-өд өрнөх бөгөөд бидэнд хэдийнэ танил болсон Jinx, Vi, Jayce, Caitlyn тэргүүтэй дүрүүд гарч ирэх аж. Цуврал тус бүр гурван ангитай гурван хэсгээс бүрдэх бөгөөд:

- Эхний бүлэг нь арваннэгдүгээр сарын 6

- Хоёр дахь бүлэг нь арваннэгдүгээр сарын 13

- Гурав дахь бүлэг нь арваннэгдүгээр сарын 20-нд видео стрийминг үйлчилгээний Netflix болон Tencent Video вебсайтаар тус тус цацагдахаар болжээ.

Сонирхуулан хэлэхэд, уг цувралд Hailee Steinfeld, Ella Purnell, Kevin Alejandro тэргүүтэй жүжигчид дуу оруулсан байна.

 

Эх сурвалж: Hypebeast

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)