Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Т.Доржханд: Нөхөн сонгуулийн зардлыг Д.Сумъяабазар эсвэл МАН гаргах ёстой

2021/10/11
НИЙСЛЭЛ.mn

Нийслэлийн Засаг дарга 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэвч тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны хурлын шийдвэрээр 2020 оны аравдугаар сард Нийслэлийн Засаг даргаар ажиллах улс төрийн сонголт хийж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тухай УИХ-ын  тогтоол одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр гарснаар СХД-ийн 28-р тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болсон билээ.

Д.Сумъяабазарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн 2020 оны 10-р сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Сумъяабазар УИХ-ын гишүүн хүн хотын дарга боллоо. Энэ бол эрх баригч намын бодлого гэж байна. Яагаад бид нөхөн сонгуулийн зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой юм бэ. Өвдсөн зэрэг хуульд заасан чөлөөлөгдөх үндэслэл бүрдээгүй байхад тэр хүний гаргасан шийдвэрийн төлөө төсвөөс нөхөн сонгуулийн зардал гаргах нь буруу. Тэр хүн нөхөн сонгуулийн зардлыг өөрөө гаргах ёстой гэсэн байр суурьтай байна гэж хэлж байв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр ч уг байр сууриндаа хэвээр бөгөөд энэ тухай “Яг 1 жилийн өмнө нөхөн сонгуулийн зардлын талаар УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж байжээ. Гэтэл нөхөн сонгуулийн ирц муу, 39 хувь хүрч дахин сонгууль хийхээр боллоо. Одоо хангалттай. Д.Сумъяабазар, эсвэл түүнийг хотын даргаар томилсон МАН дахин сонгуулийн зардлыг хариуц!!!” хэмээн цахим хаягаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.

СЕХ: НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДАЛДАА БАГТААЖ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫГ ЯВУУЛНА

Ирц хүрээгүй нөхөн сонгуулийн талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдэгдэл хийв. Тэрбээр нэмэлт санал хураалтын зардлын талаар “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)