Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.

Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан асар зассан байх ба өдөрлөгийг угтан үйлдвэрийн үнээр бараагаа борлуулж 10-30 хувийн хямдралыг үзүүлж буй аж.

Ноос, ноолууран хувцас, эсгий шаахай, модон авдар, эрүүл мэндийн цай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд, давсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс, оюун ухаан хөгжүүлэх модон тоглоом гээд энд хүний хэрэгцээг цөм бүрэн дэлгэжээ.

Иргэд ажлаа тараад зорьж ирж буй гэдгээ хэлэн худалдан авалт хийх аж. Иргэн Н.Төрмөнх “Би Сүхбаатарын талбайгаар өнгөрөхдөө үзэсгэлэн зохион байгуулж байгааг хараад өөртөө бүс худалдаж авсан. Ер нь бид үндэсний үйлдвэрлэлээ чадахаараа дэмжих хэрэгтэй. Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж үр дүн гарна. Төв талбайд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаад нь олзуурхаж байна” хэмээсэн юм.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭД ГАР АЖИЛЛАГАА ИХ ОРДОГ УЧИР ЦАГ ИХ ЗАРЦУУЛДАГ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)