Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

З.Мэндсайхан: Нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж байж л хүнсний үнийн өсөлтийг барина

Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалаагүй асуудал үүссэн. Өнөөдрийн байдлаар халдварын таван тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнтэй холбоотойгоор хилийн хатуу арга хэмжээг авч байна. Зөвхөн Эрээн ч биш Шивээхүрэнгээс 80 км гаруй зайд байдаг суурин газарт нэг тохиолдол гарсан гэх мэдээлэл байна. Урд хөрш хил хамгаалалтын шат дараалсан арга хэмжээ авдаг, манайхаас өөр арга барилтай юм байна. Тиймээс Замын-Үүд дээрх ойрын болон дам хавьтлыг тусгаарлан ажиглах учир урд хил 14 хоног хаагдах тааруу мэдээтэй байна. Харин Гашуунсухайтад өнөөдөр /10.19/ нүүрс тээвэрлэлтийн 409 машин гарсан. Хэрэв Замын-Үүд цаашид хэвийн байдалдаа орвол нүүрсний машины тоог нэмнэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хоёр шалтгаан байна. Нийлүүлэгч талаас цар тахлын улмаас үнэ өртөг өсөх асуудал байна. Нөгөөтээгүүр тээвэрлэлттэй холбоотойгоор хилийн цаана байгаа нөөцийн агуулахын асуудал байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн тээвэрлэлт аажмаар буурахад тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын зардал мөн дагаж өссөн. Өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамтаар БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Ингэхдээ хил дээр байгаа, түргэн муудах магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай татан авах зохицуулалт хийх хүсэлт тавьсан ба элчид сайд хоёр үүнд онцгойлон анхаарах талаар хэлсэн. Нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж байж л хүнсний үнийн өсөлтийг барина. Гэхдээ цаашдаа цар тахлаас үүдэх тааварлашгүй нөхцөл байдлаас үүдэн хүнсний үнийн өсөлт үүсэх эрсдэл харагдаж байна. Тэгэхээр нөөц бүрдүүлэх тал дээр илүүтэй анхааран ажиллана" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)