Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Шатахууны үнийг төр үргэлж зохицуулаад байж болохгүй"

2021/10/20
НИЙСЛЭЛ.mn

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны үнийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Шатахууны үнэ цаашдаа зах зээлийн зарчмаар нэмэгдэнэ гэдгийг тэрээр хэлсэн юм.

Г.Ёндон "Шатахууны үнийг үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжүүлнэ. Үнэд Засгаас үргэлж оролцоод байх нь буруу гэдгийг бид ойлгосон. Тиймээс иргэдэд цочроо болгохгүйгээр зах зээлийн үнэ рүү нь шилжүүлэхээр ажиллаж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг аж ахуй нэгжүүдэд олгохгүй. Аж ахуй нэгжүүдийн алдагдал 1-7 дугаар сарын хооронд 70 тэрбум төгрөгт хүрсэн. Аж ахуй нэгжүүдийн ашиг, алдагдлыг төр тэр бүр хянаад байх нь зүйтэй биш. Гэхдээ ашиг олох үедээ үнээ огцом нэмэх, үнэ буулгах боломжтой үед буулгахгүй байгаа үед хяналт шалгалт байх ёстой. Зах зээлийн жамаар үнэ нэмэгдэж байхад нэмж байгаа буурахад ч буурах ёстой" гэв.

Хятад улсын хил хаасан ч төмөр замын тээвэр хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө хот руу 50 вагон түлш орж ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)