Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн ЖДҮҮДТөв Монголын Үндэсний Их Сургуультай хамтран ажиллаж 1400 мкв талбайг ЖДҮҮ эрхлэгчиддээ олгоно

Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Монголын Үндэсний Их сургуулийн ерөнхийлөгч Б.Дашдолгор болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулсан ба хоёр байгууллага ЖДҮҮ эрхлэгчиддээ зориулан олон ажлууд дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монголын үндэсний их сургууль нь Нийслэл хотод үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг ЖДҮҮ эрхлэгчдийг өөрийн байрандаа практик ажлын байраар ханган хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжинд энэ ондоо 1400 мкв талбайг ЖДҮҮ эрхлэгчдэд олгох ба үе шаттайгаар 9000мкв хүртэл талбайг ашиглуулахаар болсон юм. Ингэснээр Улаанбаатар хотод харьяалалтай ЖДҮҮ эрхлэгчид тус байранд үнэ төлбөргүй болон түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байр түрээслэн гарааны бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломж бүрдэж байгаа юм. ЖДҮҮ эрхлэгчдийн хүсэлтийг харьяа дүүргийн ЖДҮҮДТөвд хүлээн авна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)