Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж асгарсан бохирыг цэвэрлэж байна

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагийн зам дагуу, Хүннү молл худалдааны төвийн замын урд бохирын худгийн насос шатсаны улмаас бохир халин явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж оржээ.

Бохир хальж асгарсан газарт чиг үүргийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэл хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)