Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн эдийн засгийн суурь бодлогыг тодорхойлох судалгааны багийнхантай уулзалт хийлээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын орлогч дарга Б.Энхсүрэн болон холбогдох албан тушаалтнууд “Улаанбаатар хотын эдийн засгийг хөгжүүлэх бодлогын суурь судалгаа” хийж буй судалгааны багийнхантай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрсдэл даах чадвартай, бие даасан эдийн засгийг бүрдүүлэх, Нийслэлийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавх, салбар хоорондын уялдааг хангахад чиглэгдсэн ажлууд дээр тус байгууллагын зүгээс дэвшүүлж буй санал болон тулгамдаж буй асуудлууд, бодлогын суурь судалгаанд тусгах статистик тоон мэдээлэл, хэрэгжүүлж буй гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, судалгааны материалуудыг хүргүүлж, тус судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)