Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2615 гэрэлтүүлэг шинээр ашиглалтад орлоо

Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд 2615 ширхэг гэрэлтүүлэг шинээр ашиглалтад орууллаа.
Тодруулбал энэ онд 4338 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 хороодын өмнө нь гэрэлтүүлэггүй, гэмт хэргийн гаралт ихсэх эрсдэл бүхий хэсгүүдэд 2615 гэрэлтүүлгийг хийж ашиглалтад орууллаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд цаашдаа 2021-2024 оны хооронд гэмт хэргийн гаралт ихтэй харанхуй гудамжуудыг шат дараатай гэрэлтүүлгээр хангаж ажиллана. Энэ хүрээнд дүүргийн удирдлагууд 2024 он хүртэл нийт 10000 гаруй гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, улс нийслэл, дүүргийн төсөвт суулгах, саналаа хүргүүлэн ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)