Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн засаг даргын А/429 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн засаг даргын А/429 захирамжаар баталсан. Энэ ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнах ажлыг Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р. Дагва хариуцан ажиллахаар болж ажлын хэсгийн гишүүдтэй биечлэн уулзаж санал солилцлоо.
Тус хурлаар инновац технологийн шийдэл саналуудыг нэгтгэж олон улсын туршлага судлах, холбогдох хууль эрх зүйн орчны судалгаа орчны судалгаа хийх, шаардлагатай журам стандарт боловсруулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллахыг холбогдох ажлын хэсгийн гишүүдэд хариуцууллаа.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)