Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ЕБС-ийн түүх нийгмийн ухааны багш нарт татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Татварын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн ЕБС-ийн түүх нийгмийн ухааны багш нарт татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах, татварын тухай ойлголт мэдээллийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 72 сургуулийн 80 багш оролцлоо.
Монголын татварын алба нь татварын боловсролыг дээшлүүлэхээр “Татварын боловсролын хөтөлбөр”-ийг 2022-2024 оны хооронд хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд шат шатны боловсролын хөтөлбөрт татвар, санхүүгийн тухай мэдлэгийг оруулах бөгөөд энэ ажлын бэлтгэл болгож энэхүү сургалтыг зохион байгууллаа.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)