Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“ИХ ХОТЫН ХАВАР-2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР ЖДҮҮ ЭРХЛЭГЧИД 50 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн ЗДТГ, ЗАА, НЖДҮҮДТ НӨҮГ-аас хамтран зохион байгуулсан “Их хотын хавар 2022” үзэсгэлэн арга хэмжээний ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ЖДҮҮ эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан хямдралтай үнээр худалдааллаа. Үзэсгэлэн худалдаанд бэлэн хувцас, монгол дээл, эсгий, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг 20 гаруй нэр төрлийн 1200 гаруй бүтээгдэхүүн худалдаалагдаж, ЖДҮҮ эрхлэгчдэд 50 гаруй сая төгрөгийн борлуулалтын бодит орлого орсон байна. 
Сүхбаатарын талбайд 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа Аяллын хэрэгсэл, спорт барааны үзэсгэлэнд асар авах хүсэлт гаргасан ЖДҮҮ эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн ба хүсэлт гаргасан ЖДҮҮ эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа үргэлжлүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [122.201.22.227] 2022/04/29
Зүүн 4 замын жастын колонк дээр явган хүний гүүр барихгүй бол нэг чигийн машины урсгалд иргэд дассан учир