Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Х.Буянжаргал: Бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хэрэгтэй

МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал “Бид сар болгон өргөн хэрэглээний бараа үнэ тарифын судалгаа хийдэг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийг өнөөдрийнхтэй харьцууллаа. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг цагаан будаа оны өмнө 3000 төгрөг байсан бол өнөөдөр 6900 төгрөг болжээ. Нийт 130 хувиар өссөн байна. Харин шар будаа 2800 гаас 5000 төгрөг, үхрийн мах 12мянгаас  14 мянга, үхрийн цул мах 14 мянгаас 16 мянга, адууны мах 20 хувийн өсөлттэй байна. Ийнхүү өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөн иргэдийн худалдан авах чадвар доошилж төгрөгийн ханш унасан байна. Иймд Засгийн газар, УИХ бүхий л шаардлагатай арга хэмжээг авч үнийг тогтворжуулах хэрэгтэй байна. Ингэхдээ ажил олгогч, бизнес эрхлэгч, ажилчидтай уулзаж олон талын байр сууринаас асуудлыг шийдэх хэрэгтэй.

Мөн тансаг хэрэглээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаа түр зогсоох хэрэгтэй. Харин эх орны бараа бүтээгдэхүүнээ худалдан авч худалдаачдаа дэмжье. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж эхний ээлжид хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг барааг оруулж ирэх хэрэгтэй.

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд нөхцөл байдал бүр ч хэцүү байна. Хэвийн үргэлжилж байсан үйл ажиллагаа нь цар тахлын улмаас зогсонги байдалд орсон. Ковид19 намжаад эргэн хэвийн үйл ажиллагаандаа орох гэтэл үнийн өсөлт, иргэдийн бараа худалдан авах чадвар буурснаар үүд хаалгаа барихад хүрлээ” гэв.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)