
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ танхимынхаа бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулжээ. Засгийн газрын өдөр тутмын ажлыг түргэн шуурхай болгох, тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор асуудал эрхэлсэн яамгүй, хоёр сайдыг томилъё гэж 10 хүний асуудлыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 2019 онд батлагдсан Үндсэн хууль, сая батлагдсан Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Тиймээс намын удирдах зөвлөл Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.